"Орос улс Украины нутгаас цэргээ гаргаснаар ямар ч үед дайныг дуусгаж чадна" гэж АНУ-ын тал мэдэгджээ

"Орос улс Украины нутгаас цэргээ гаргаснаар ямар ч үед дайныг дуусгаж чадна" гэж АНУ-ын тал мэдэгджээ

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер сэтгүүлчдийн хүсэлтээр, "өчигдөр /2023.07.24/ өглөө Москвад болсон нисгэгчгүй онгоцуудын цохилт"-ын талаар тайлбар хийжээ. 

Тодруулбал, өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотын төвд байрлах Лихачевын өргөн чөлөөнд байрлах нэгэн барилга нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөн бол нисгэгчгүй нэг онгоц Оросын Батлан ​​хамгаалах яамны төв байрны ойролцоо унасан юм. Энэ талаар Карин Жан-Пьер, ""АНУ зарчмын хувьд Оросын нутаг дэвсгэрт ямар ч халдлагыг дэмжихгүй. Энэ бол Орос улсын эхлүүлсэн дайн. Тэд Украины нутгаас цэргээ гаргаснаар ямар ч үед үүнийг дуусгаж чадна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC