"Оросын зэвсэг, хоол хүнсний хангамжийг таслахын тулд Керчийн гүүр, Крымын хойгт цохилтоо үргэлжлүүлнэ" гэж Украины тал мэдэгджээ

"Оросын зэвсэг, хоол хүнсний хангамжийг таслахын тулд Керчийн гүүр, Крымын хойгт цохилтоо үргэлжлүүлнэ" гэж Украины тал мэдэгджээ

Украины Батлан ​​хамгаалахын сайд Алексей Резниковын CNN агентлагт ярилцлага өгөх үеэрээ, "Украины Зэвсэгт хүчин Керчийн гүүр болон Крымын хойгт цохилтоо үргэлжлүүлнэ" гэж мэдэгджээ. 

Тэрээр "энэхүү зорилго бол оросуудын тэмцэх чадварыг бууруулж, украинчуудын амийг аврахад туслах болно. Зэвсэг, түлш, хоол хүнс гэх мэтийн хангамжийн шугамыг таслахын тулд дайсны логистикийн шугамыг таслах нь ердийн тактик шүү дээ. Тиймээс бид тэдний эсрэг ийм тактик хэрэглэнэ" гэжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Украины Зэвсэгт хүчин Крым дахь оросын зэвсгийн агуулах руу дайрсан бол мөн далайн нисгэгчгүй онгоцууд Керчийн гүүрийг мөргөсөн юм. 

Эх сурвалж: BBC