"Старлинк" хиймэл дагуул нэвтэрсэн 59 дэх улс нь Монгол байсан бол Малайз 60 дахь улс боллоо

"Старлинк" хиймэл дагуул нэвтэрсэн 59 дэх улс нь Монгол байсан бол Малайз 60 дахь улс боллоо

Дэлхийн алдарт бизнесмен, SpaceX, Tesla Motors зэрэг компанийг үүсгэн байгуулагч Элон Маскын “Дэлхийд интернэтийн сүлжээний хувьсгал авч ирнэ” гэж буй “Старлинк”-ын салбар компани өнгөрсөн оны гуравдугаар сар /2022.03.21/-д Монголд байгуулагдсан.

Тодруулбал, “Старлинк” нь газраар явдаг шилэн кабел биш, харин сансрын хиймэл дагуулаас интернэтээр хангах үйлчилгээ юм. Үүнийг мэргэжлийнхэн “нам орбитын хиймэл дагуулын сүлжээ” гэж нэрлэдэг. 59 дэх салбараа Монголд нээсэн бол “Старлинк”-ын 60 дахь салбарыг ийнхүү Малайз Улсад нээж байгаа талаар албан ёсоор мэдэгдлээ.