Олны өмнө гарахгүй, нууцлаг байсан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цинь Ганг өнөөдөр огцруулж, оронд нь Ван И-г томилжээ

Олны өмнө гарахгүй, нууцлаг байсан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цинь Ганг өнөөдөр огцруулж, оронд нь Ван И-г томилжээ

Хятадын Гадаад хэргийн сайдаар Цинь Ганг олон нийтийн өмнө гарч ирэхгүй, удаан хугацаанд байсны эцэст өнөөдөр /2023.07.25/ түүнийг албан тушаалаас нь гэнэт огцруулж, түүний оронд өмнө нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Ван И-г томилсон байна. 

Өдгөө 57 настай Цинь Ганг БНХАУ-ын дарга Ши Жиньпины итгэлт туслах, дипломатч байсан бөгөөд БНХАУ-аас Вашингтонд суух Элчин сайдаар ажиллаж байгаад өнгөрөгч арванхоёрдугаар сар /2022.12/-д Хятадын Гадаад хэргийн сайдаар томилогдоод байсан юм. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпины энэхүү гэнэтийн шийдвэр нь нэг сарын турш олны өмнө гарч ирээгүй Цинь Гангийн нууцлаг байдалд улам бүр эргэлзээ төрүүлж байна гэж олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолжээ. 

Эх сурвалж: CNN