ВИДЕО: Норвегийн Улаануудын намын дарга Б.Мокснесын "нүдний шил хулгайлж буй бичлэг" ил болсон тул албан тушаалаа өгчээ

ВИДЕО: Норвегийн Улаануудын намын дарга Б.Мокснесын "нүдний шил хулгайлж буй бичлэг" ил болсон тул албан тушаалаа өгчээ

Норвегийн хэт зүүний үзэлтэй Улаантнуудын намын дарга Б.Мокснес Осло хотын нисэх онгоцны буудлын дэлгүүрээс "Hugo Boss" брэндийн нарны шил хулгайлж байгаад баригдсаныхаа дараа албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгджээ. 

Тодруулбал, тус хэрэг зургадугаар сарын 16 /2023.06.16/-нд болсон бөгөөд камерт түүний хулгай хийж буй бичлэг бичигдэж үлдсэн байна. Түүнийг үнэ бүхий нүдний шил хулгайлсан хэргээр 3 мянган кроноор торгосон байна. Норвегийн Улаантнуудын нам нь Норвегийн парламентад найман суудалтай бөгөөд Б.Мокснес 11 жил тус намыг тэргүүлсэн байна. Харин тэрээр тус үйл явдлын дараа намын гишүүнчлэл болон парламентын гишүүнээрээ хэвээр үлдэнэ гэдгээ мэдэгдсэн байна.  Тэрээр, “олон хүн надаас яаж ийм тэнэг зүйл хийж чадаж байнаа гэж асуусан. Надад үнэндээ тайлбар алга. Би буруу зүйл хийсэн гэдэгт бүрэн итгэлтэй байгаа бөгөөд буруугаа хүлээн зөвшөөрөх болно" гэжээ.

Эх сурвалж: Varlamov news

ВИДЕО: