Хятадын Гадаад хэргийн сайдаас огцорсон Цинь Ганг телевизийн хөтлөгчтэй амрагийн харилцаатай байсан нь нөлөөлсөн зэргээр олон таамаглалыг дэвшүүлжээ

Хятадын Гадаад хэргийн сайдаас огцорсон Цинь Ганг телевизийн хөтлөгчтэй амрагийн харилцаатай байсан нь нөлөөлсөн зэргээр олон таамаглалыг дэвшүүлжээ

Хятадын Гадаад хэргийн сайдаар Цинь Ганг олон нийтийн өмнө гарч ирэхгүй, удаан хугацаанд байсны эцэст өчигдөр /2023.07.25/ түүнийг албан тушаалаас нь гэнэт огцруулж, түүний оронд өмнө нь БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Ван И-г томилсон. 

Харин өчигдөр орой БНХАУ-ын Гадаад хэргийн яамны вэбсайтаас Цинь Гангийн мэдээллийг устгасан бөгөөд нэг өдрийн өмнө түүний хөрөг зураг болон мэндчилгээний мессежийг "мэдээлэл шинэчлэгдэж байна" гэсэн мессежээр сольсон байжээ. Цинь Ганг дипломат уулзалтуудад оролцохгүй байх үеэр Хятадын ГХЯ-наас "эрүүл мэндийн шалтгаантай" гэж товчхон дурдаж байсан бөгөөд удалгүй тус яамны хэвлэлийн төлөөлөгч "энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл Хятадын Гадаад хэргийн сайд Цинь Ганг гэнэт албан тушаалаас нь огцруулсан асуудлыг хэвлэлүүд олон талын таамаглал дэвшүүлж байна. Тухайлбал, "Хятадын Гадаад хэргийн сайд Цинь Ганг нь Хонконгийн сэтгүүлч бүсгүйтэй амрагийн харилцаатай байсан нь илэрч албан тушаалаасаа огцроход хүрсэн" гэж мэдээлжээ. Мөн түүний Хятадын ерөнхий сайдын өмнө сууж байгаа гэрэл зураг ч олны анхааралд ороод байгаа бөгөөд "өвдсөн хүн ингэж суухгүй" зэргээр хэвлэлүүд мэдээлж байна.