"Арилжааны хөлөг онгоцнуудыг саатуулахын тулд Оросууд "Сергей Котов" хөлгийг Хар тэнгист гаргасан" Их Британийн тагнуулын албанаас мэдээлжээ

"Арилжааны хөлөг онгоцнуудыг саатуулахын тулд Оросууд "Сергей Котов" хөлгийг Хар тэнгист гаргасан" Их Британийн тагнуулын албанаас мэдээлжээ

Оросын тал Хар тэнгис дахь арилжааны хөлөг онгоцуудыг саатуулахыг оролдож магадгүй гэж Их Британийн Батлан ​​хамгаалах яамны цэргийн тагнуулын тайланд дурджээ. 

Тодруулбал, ОХУ үр тарианы гэрээнээс гарсныхаа дараа Оросын Хар тэнгисийн флотыг нэгтгэж, орчин үеийн "Сергей Котов" хөлөг онгоцыг Хар тэнгисийн өмнөд хэсэгт тээврийн замд эргүүл хийлгэхээр шилжүүлсэн гэжээ. Энэхүү хөлөг онгоц нь арилжааны хөлөг онгоцуудыг саатуулах бодит боломжтой гэжээ. 

Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам "Сергей Котов" хөлөг онгоц руу халдлах гэж оролдсон гэж мэдэгдсэн байна. Тус мэдэгдэлд, "өнгөрсөн шөнө Украины зэвсэгт хүчин Хар тэнгисийн баруун өмнөд хэсэгт навигацийг хянах үүрэг гүйцэтгэж байсан "Сергей Котов" эргүүлийн хөлөг онгоц руу алсын удирдлагатай хоёр завь ашиглах довтлох оролдлого хийсэн ч амжилтгүй болсон. "Сергей Котов" өгсөн үүрэг даалгавраа биелүүлсээр байна гэжээ. 

Эх сурвалж: BBC