БИДНИЙ ТУХАЙ: Монгол орны нүүдэлчдийн ахуй амьдрал, малын сүүг боловсруулах арга нь тун сонирхолтой гэжээ

БИДНИЙ ТУХАЙ: Монгол орны нүүдэлчдийн ахуй амьдрал, малын сүүг боловсруулах арга нь тун сонирхолтой гэжээ

Монгол орныг зорин ирэх БНСУ-ын жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Солонгосын хэвлэлүүдэд Монголын талаар мэдээллүүд хөврөх боллоо. Тэгвэл өнөөдөр /2023.07.27/ Солонгосын "Okfashion" хэвлэлд Монгол орны үзэсгэлэнт байгаль болон онцлог өвөрмөц зан заншлын талаар өгүүлсэн "Төгсгөлгүй ногоон зүлэг, алтан шаргал элсэн цөл" гарчигтай нийтлэл гарчээ. 

Уг нийтлэлд, "Зуны улирал бол Солонгосын аагим халуунаас хэсэг ч болов холдож, Монгол руу аялахад хамгийн тохиромжтой үе юм. Монголд зун өглөө, оройдоо жаахан сэрүүвтэр, үд дунд дулаахан байдаг. Мөн тал нутагт морь унаж давхих, халуун элсэн цөлийг тэмээгээр туулах зэрэг нь үнэхээр сонирхолтой. 

Алслагдсан бүс нутаг болон аялал жуулчлалын газруудаар явахдаа ихэвчлэн Орост үйлдвэрлэсэн Пургон болон микро автобусаар явдаг. 

Монгол орны ихэнх нутаг дэвсгэр нь өргөн уудам бэлчээрээс бүрддэг тул бэлчээрийн мал аж ахуй, Монгол гэр жуулчдыг ихээхэн татдаг. Монгол гэрт нүүдэлчин малчидтай хамт амьдрах, морь унах, халуун рашаанд орох, оддыг ажиглах, мал саах, сүүтэй цай уух, гар хийцийн бяслаг амтлах зэрэг нь Монгол орны аялал жуулчлалын үнэт зүйлс юм. Үүнээс гадна үндэсний цэцэрлэгт хүрээлэн, сүм хийд, музей, гольфын аялал, уламжлалт зах гэхчилэн суурьшлын бүс ч бий.

Монгол хоолыг голчлон цагаан идээ болон малын мах эзэлдэг.

Мөн хорхог буюу халсан чулуун дээр жигнэсэн мах, хуушуур буюу шарсан бууз, бууз буюу хурга, үхрийн махаар хийсэн банш, боодог буюу ямааны шарсан мах, борц буюу малын хатаасан мах, айраг буюу морины сүүгээр хийсэн ундаа, шимийн архи буюу сүүгээр хийсэн архи, сүүтэй цай, цагаан идээ буюу өрөм, ааруул, цөцгийн тос гэх мэт хүнсний бүтээгдэхүүн голчлон хэрэглэдэг бөгөөд боловсруулах арга нь тун сонирхолтой" хэмээн онцлон өгүүлжээ.

Тус нийтлэлийг бүтнээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.