Ирландын алдарт дуучин Шон О Коннор 56 насандаа таалал төгсжээ

Ирландын алдарт дуучин Шон О Коннор 56 насандаа таалал төгсжээ

Ирландын алдарт дуучин Шон О Коннор 56 насандаа таалал төгссөн талаар гэр бүлийнхэн нь өнгөрсөн лхагва гарагт буюу долдугаар сарын 26-ний өдөр мэдээлжээ. Түүний нас барсан шалтгааныг одоогоор олон нийтэд дэлгээгүй байна. Шон О Коннор нь 1990 онд гаргасан "Nothing Compares 2 U" дуугаараа алдартай бөгөөд энэ дуу нь хит дуунуудын жагсаалтыг тэргүүлж, дэлхий даяар алдар нэрийг авчирсан юм.