ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх аравдугаар сард Хятадад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх аравдугаар сард Хятадад айлчилна

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх аравдугаар сард Хятадад айлчлах бодолтой байгаа бөгөөд айлчлалаа "Нэг бүс, нэг зам" форумтай давхцуулахаар төлөвлөж байна гэж Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мягмар гарагт /2023.07.25/ сэтгүүлчдэд мэдээлэл өгснийг Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг эш татан мэдээлэв.

Путин хамгийн сүүлд Бээжинд Украины мөргөлдөөний өмнө айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хамтран эдийн засаг, худалдаа, улс төр, цэргийн салбарт хязгаарлалтгүй түншлэл байгуулахаа зарласан юм. Үүний дараа Ши Жиньпин өнгөрсөн гуравдугаар сард Москвад айлчилж Путинтэй эдийн засгийн болон бусад олон гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн билээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.