НҮБ: ОХУ Украин дахь ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг түүхэн дурсгалт байгууламжууд руу дайрахаа зогсоох ёстой

НҮБ: ОХУ Украин дахь ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг түүхэн дурсгалт байгууламжууд руу дайрахаа зогсоох ёстой

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаан лхагва гарагт /2023.07.26/ болжээ. Хуралдаанаар ОХУ-ын Хар тэнгисийн үр тарианы санаачилгаас нэрээ татсан талаар болон Украины Одесс хот дахь үр тарианы агуулах руу дайрсан талаар, мөн Украин улсад шашин, соёлын дурсгалууд дайны хөлд өртөж байгаа зэрэг асуудлуудыг авч хэлэлцсэн байна.

Улмаар ОХУ-ын Украины үр тарианы боомт хотууд руу хийсэн дайралт дан ганц Украин биш, дэлхийн олон ард түмэнд аюул учруулж байна . Хүнсний үйлдвэрлэл рүү дайрна гэдэг нь энгийн ард иргэд рүү дайрч байгаагаас ялгаагүй, ОХУ энэ үйлдлээ зогсоох ёстой гэж үзжээ. Мөн өнгөрсөн ням гарагт /2023.07.23/ ОХУ-ын зүгээс Одесс хот руу хийсэн.  Энэ үеэр ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг Ортодокс сүм болон өөр бусад түүхэн дурсгалт байгууламжууд  бөмбөгдөлтөд өртсөн юм.

Иймд НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны дарга ОХУ шашны төвүүд руу дайрч байгаа нь маш алсын хараагүй үйлдэл. Шашны байгууллага руу дайрна гэдэг бол хүмүүсийн итгэл үнэмшил рүү дайрч байгаагаас ялгаагүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харин ОХУ-ын төлөөлөгчид уг хуралд оролцоогүй байна.