БИДНИЙ ТУХАЙ: "БНХАУ-ын худалдаанаас хамааралтай ч, Хятадад дургүй ЗХУ-ыг дурсан санагч Монголчууд" гэж тодорхойлжээ

БИДНИЙ ТУХАЙ: "БНХАУ-ын худалдаанаас хамааралтай ч, Хятадад дургүй ЗХУ-ыг дурсан санагч Монголчууд" гэж тодорхойлжээ

Дэлхий даяар шуугиан тарьж буй зүйлийн талаар нийтэлдэг олон улсын What in World мэдээллийн агентлаг Монгол Улсын талаар дурджээ. 

Тус нийтлэлд, Монгол Улс гурван сая хүн амтай 1.6 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс юм. Тус улсын өргөн уудам нутаг дэвсгэр нь хойд талаараа Сибирийн ногоон тал, өмнө зүгт нүцгэн говьтой. Монголчуудын гуравны хоёр нь гэр дотроо усгүй ч өвөг дээдсийнхээ нүүдэлчин ахуйг илүүд үзсэн хэвээр үлдсэн. Мөн Монголд Макдоналдс, Старбакс байхгүй. Барууны цорын ганц улс юм. Гэхдээ Монголын барууны нөлөөнөөс ангид байх нь тийм ч удаан үргэлжлэхгүй байх.

Монголын эдийн засаг Хятадынхаас илүү хурдацтай хөгжиж байна. Монгол геополитикийн нөхцөл байдал эгзэгтэй байгаа учир олон улсын сэтгүүлчдийг татаж байна. Мөн Монгол дотооддоо дэд бүтэц, авлига, баялгийн ашиглалт гэх мэт томоохон асуудлуудтай. Тус улс хойд талаараа Орос, урд талаараа Хятад гэсэн хоёр том авторитар гүрний дунд оршдог. Гэсэн хэдий ч одоог хүртэл ардчилсан улс байгаа нь бахархмаар.

Зөвлөлтийн дараах бусад олон улс ардчилсан шинэчлэлийг хийх гэж оролдсон боловч чадаагүй Жишээлбэл, Казахстан, Беларусь, Тажикистаныг гэхчлэн. Харин Монгол бол дараагийн Өмнөд Солонгос болох эрхэм зорилготой нүүдэлчдийн "ардчиллын баян бүрд" юм. Гэвч Оросын хүч чадал хурдацтай буурч байгаа ч олон монголчууд ЗХУ-ын үеийг дурсан санаж байна. Тус улсын иргэд Хятадын худалдаанаас хамааралтай. Хятадын хил дээр дараалсан байгаа ч Бээжинтэй илүү бат бөх харилцаа тогтоохыг хүсдэг хүн байдаггүй нь хачирхалтай юм гэжээ. Нийтлэлийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.