ШУУРХАЙ: Оросын Москва хот нисгэгчгүй онгоцны дайралтад дахин өртөж, нэг барилгад дэлбэрэлт болжээ /ВИДЕО/

ШУУРХАЙ: Оросын Москва хот нисгэгчгүй онгоцны дайралтад дахин өртөж, нэг барилгад дэлбэрэлт болжээ /ВИДЕО/

Өнгөрөгч даваа гараг /2023.07.24/-ийн өглөө ОХУ-ын нийслэл Москва хотын төвд байрлах Лихачевын өргөн чөлөөний нэгэн барилга нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөн. Үүнийг Оросын Батлан хамгаалах яам, "Киевийн дэглэмийн алах хядах ажиллагаа" гэж тайлбарлаж байсан юм. 

Тэгвэл өнгөрсөн шөнө /2023.07.30/ Москва хотын баруун хэсэгт дахин дэлбэрэлт болсон байна. Москва хотын дарга н.Собянин үүнийг "нисгэгчгүй онгоцны дайралт" болохыг баталсан байна. Тэрээр, “Өнөө шөнө Украины нисгэгчгүй онгоцнууд дайрлаа. Хотын оффисын хоёр цамхгийн фасадууд бага зэрэг эвдэрсэн. Хохирогч, шархадсан хүн байхгүй "гэж мэдэгджээ.

Харин "Москва мужийн баруун хэсэгт агаарын довтолгооноос хамгаалах хүчин хоёр нисэх онгоцны төрлийн дроны дайралтыг няцаасан" гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Мөн Москва хотын өндөр барилга руу нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас нэг хүн шархадсан. Тэр бол барилгын хамгаалалтын ажилтан байсан" гэжээ.

Эх сурвалж: BBC

ВИДЕО: