ВИДЕО: "Украины нисгэгчгүй онгоц хяналтаа алдаж Москва хотод осолдсон" гэж Оросын Батлан хамгаалах яам тайлбарлажээ

ВИДЕО: "Украины нисгэгчгүй онгоц хяналтаа алдаж Москва хотод осолдсон" гэж Оросын Батлан хамгаалах яам тайлбарлажээ

Өнөөдөр /2023.07.30/ өглөө ОХУ-ын нийслэл Москва хотын баруун хэсэгт байрлах нэгэн барилга нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тус дайралтын улмаас хүний амь нас хохироогүй, харин барилгын гадна талын хэсэгт бага зэргийн гэмтэл гарсан гэж Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн. 

Москва хотын барилгуудын нэг нь нисгэгчгүй онгоцны дайралтад өртөх үеийн өөр нэг бичлэгт телеграмм сувагт нийтлэгдсэн байна. Харин энэ талаар ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас, "Долдугаар сарын 30-ны өглөө Киевийн дэглэм нисгэгчгүй нисэх онгоцоор Москва хотын объектууд руу хийх гэсэн террорист халдлагыг таслан зогсоосон. Харин хоёр нисгэгчгүй онгоц хяналтаа алдаж, Москва хотын орон сууцны бус барилгын цогцолборын нутаг дэвсгэрт осолдсон" гэж тайлбарлажээ. 

Эх сурвалж: Varlamov news