Испанид +60 градус хүрч халж байна

Испанид +60 градус хүрч халж байна

Дэлхийн олон улс оронд хэт халуун өдрүүд үргэлжилж байна. 

Севиль болон Кордобт +60 хэмийг давж халан, хэт халуун өдрүүд тохиож байгаа тул аюулын "улаан" түвшин зарласан бөгөөд гадаа ажилладаг хүмүүсийн ажлын цагийг багасгажээ.

Саяхныг хүртэл Европт тохиосон хамгийн халуун зуныг 2022 оны зун гэж байсан бол цаг уурчид ирэх жилүүд ч улам халуун болно хэмээн анхааруулж байгаа юм. Испанид гэхэд өнгөрсөн хавар агаарын хэм +35 хэм давж байсан нь урьд хожид бүртгэгдээгүй үзэгдэл аж.