Ц.Нямдорж: Г.Батхүү агсаны хэргийг шалгах явцад УИХ гишүүд нөлөөлөөгүй

Ц.Нямдорж: Г.Батхүү агсаны хэргийг шалгах явцад УИХ гишүүд нөлөөлөөгүй

Ардчилсан намын дэд дарга агсан Г.Батхүү амиа алдсан хэргийг Цагдаагийн газрын онц, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгаж буй. Одоогоор хэргийг шалгах явц үргэлжилж байгаа юм. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс дарамт, шахалт ирж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Энэ хэргийг шалгаж байгаа газар нь мэдээлэл хийнэ. Ном журмаараа шалгагдаж байгаа. Эд, эсийн шинжилгээний хариу бага зэрэг удах байх. Энэ шинжилгээний хариу гарахад тодорхой хугацаа байдаг.Надад ямар нэг байдлаар дарамт, шахалт ирсэн зүйл байхгүй” гэсэн тайлбарыг өглөө.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө