"Киришима, Хоошёорюү хоёр Японы мэргэжлийн сүмод Монголчуудын эрин үе дуусах болоогүйг харууллаа" гэж The Japan Times онцолжээ

"Киришима, Хоошёорюү хоёр Японы мэргэжлийн сүмод Монголчуудын эрин үе дуусах болоогүйг харууллаа" гэж The Japan Times онцолжээ

Мэргэжлийн сүмо бөхийн 256 дахь, Монголын зургаа дахь озэки цолтноор Киришима Б.Лхагвасүрэн өнгөрөгч тавдугаар сард тодорсон билээ. Харин энэ сарын башёд 12 даваа, гурван унаатай түрүүлсэн Хоошёорюү С.Бямбасүрэн түүний араас 257 дахь Озэки цолны эзэн болсон юм.

Тэгвэл энэ талаар Японы “The Japan Times” сонинд “Монголын Киришима, Хоошёорюү нарын өмнө озэки цол хүртсэн мөнх хөх тэнгэрийн оронд төрсөн таван сүмоч бүгд ёкозүна боллоо” хэмээжээ. Тус сонинд одоогоор башёд хүч үзэж буй монгол сүмочдын өсөх ирээдүйн талаар дурдаад их аваргуудын амжилтыг цохон тэмдэглэжээ. Нийтлэлд “Асашёорюү аварга 25 башёд дараалан түрүүлсэн бүх цаг үеийн агуу сүмоч. Харин Хакүхо аварга 45 башёд түрүүлсэн Пеле, Майкл Жордан нарын адил тухайн спортынхоо домог гэсэн байна. Мөн сүүлийн үеийн монгол сүмочдоос Тэрүнофүжи эзэн хааны цомыг арван удаа хүртээд байгаа юм.

Иймд 2016 онд Котошогикү эзэн хааны цом авах хүртэл бүтэн арван жилийн турш япон сүмоч түрүүлээгүй. Гадаад сүмочдын ноёрхол нь давтагдаж байгаа аюул биш боловч Киришима, Хоошёорюү хоёр озэки сүмо бөхөд монголчуудын эрин үе дуусах болоогүйг харууллаа" гэжээ.