"Euphoria" цувралын залуу од Энгус Клауд 25 насандаа таалал төгсжээ

"Euphoria" цувралын залуу од Энгус Клауд 25 насандаа таалал төгсжээ

"Euphoria" цувралын од 25 настай Энгус Клауд нас барсан тухай түүний гэр бүлийнхэн мэдээлжээ.

Тэрбээр өнгөрсөн 7 хоногт аавыгаа эцсийн замд нь үдсэн бөгөөд өөрөө сэтгэлзүйн хувьд маш хүнд өдрүүдийг өнгөрүүлж байгаа гэж ярьж байсан аж.

Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Энгус Клаудын гэр бүлийнхэн олон нийтэд хандаж, "Бидний цор ганц тайвшрал бол тэр хамгийн сайн найз болох аавтайгаа дахин хамт байгаа явдал юм. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг одоо цагт нэн чухал асуудал болжээ. Хэрвээ чи ганцаардаж байгаа бол, сэтгэлзүйн хувьд хүнд өдрүүдтэй нүүр тулж байгаа бол ганцаараа дотроо хадгалаад явж болохгүй. Хэн нэгэнтэй ярилцаж, дотроо болж байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж байгаарай" гэсэн байна.