ВИДЕО: Үерийн улмаас Бээжин хотод хоёр хүн үерт амиа алдаж, 31 мянга орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ

ВИДЕО: Үерийн улмаас Бээжин хотод хоёр хүн үерт амиа алдаж, 31 мянга орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ

Өнгөрсөн баасан гарагт буюу долдугаар сарын 28-ны өдөр Фүжян мужид анх үүссэн Доксури далайн хар салхи умард зүгт шилжсэний улмаас ойрын өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хот хүчтэй үерт автаад байна.

Хятадын Цаг Уурын Байгууллагын мэдээлснээр долдугаар сарын 29-ны оройноос 31-ний үд дунд хүртэл хугацаанд Бээжинд 170.9 мм буюу долдугаар сарын нийт хэмжээтэй тэнцүү хур тунадас унажээ.

Бээжин болон хойд Хятадын бусад хотуудад хамгийн богинодоо дахиад 24 цаг аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Үерийн улмаас Бээжин хотод хоёр хүн үерт амиа алдаж, 31 мянга орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.

Эрх баригчид шуурганы эрчийг сулрах хүртэл гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд зөвлөж, нас барсан хүний тоо цаашид өсөх төлөвтэй байгааг анхааруулж байгаа бөгөөд нийслэл хотын гамшгийн зэргийг улаан түвшинд шилжүүлж, байгууллагуудад ажилтнуудаа зайнаас ажиллуулах заавар өгчээ.

Мөн сүүлийн саруудад Хятадын хэд хэдэн бүс нутагт түүхэндээ байгаагүй хэмжээгээр халаад байгаа. Үүний улмаас агаар халж, агаар мандал дахь чийгийн хэмжээ нэмэгдсэнээр үер усны аюулын эрчим, давтамж улам нэмэгдсэн гэж судлаачид тайлбарлаж байгаа юм.

ҮЗЭХ: