"Couriers in Mongolia" нэвтрүүлгийн албан ёсны постер зураг цацагдлаа

"Couriers in Mongolia" нэвтрүүлгийн албан ёсны постер зураг цацагдлаа

Өмнөд Солонгосын JTBC телевизийн "Couriers in Mongolia" шоу нэвтрүүлэг Монголд зураг авалтаа хийсэн бөгөөд Монгол болон Солонгосын олон үзэгчид нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээж байгаа билээ.

Тус нэвтрүүлэг наймдугаар сарын 18-ны өдөр JTBC телевизээр цацагдах бөгөөд нэвтрүүлэгт оролцогчид болох Солонгосын алдартай жүжигчин, дуучид Монголын өргөн уудам тал нутагт шуудангийн хүргэлтийн үйлчилгээ хийх бөгөөд 2000 км замыг хэрхэн туулсан тухай гарах юм.

"Чухамдаа энэ нэвтрүүлгээс Швейцарийн Альпийн нуруу, Египетийн элсэн цөл, Хятадын Шаолины сүм, Газар дундын тэнгисийн эрэг, Аляска, Шинэ Зеланд, АНУ-ын баруун хэсэг, Хавайн арлыг санагдуулам үзэсгэлэнт байгалийн олон янзын өнгө төрх харагдах "Дэлхийн жижигрүүлсэн хувилбар Монгол" хэмээн нэвтрүүлгийн танилцуулгад онцлох аж.