"Euphoria" цувралын залуу од Энгус Клауд  тун хэтрүүлсний улмаас нас барсан байж болзошгүй

"Euphoria" цувралын залуу од Энгус Клауд тун хэтрүүлсний улмаас нас барсан байж болзошгүй

"Euphoria" цувралын залуу од Энгус Клауд 25 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийнхэн мэдээлсэн.

Энгус Клаудын үхлийн шалтгаан "тун хэтрүүлсэн" байж магадгүй гэж TMZ мэдээллээ. Түүний ээж 911 рүү залгаж, дуудлага өгөхдөө "Тэр тунгаа хэтрүүлчихсэн байж магадгүй" гэж хэлсэн байна. Хэрэв энэ үнэн бол түүний үхэл рэппер Мак Миллерийнхтэй төстэй байна гэж шүтэн бишрэгчид нь хэлж байгаа юм.

Нэрт рэппер Мак Миллер нь 2018 онд 26 насандаа мансууруулах бодисын тун, архины хэмжээгээ хэтрүүлснээс үүдэж нас барж байсан билээ. Сонирхолтой нь жүжигчин Энгус Клаудыг Мак Миллерийн намтар кинонд гол дүр бүтээх яриа өмнө нь гарч байсан. Мак Миллерийн фенүүд ч Энгусийг гол дүрд нь тоглоосой гэж хүсэж байсан аж. Тэрбээр энэ талаар өмнө нь ярихдаа, "Хэлэхэд хэцүү юм. Би одоогоор бол үгүй гэж бодож байна. Хэн нэгний амьдралаар амьдарч, яг түүн шиг хүн болж, түүний дүрд тоглох маш хэцүү. Энэ нь түүнд маш том хүндлэл болж очих учир дүрээ муу гаргах вий гэхээс айж байна" хэмээн ярьж байжээ.