Үерийн улмаас БНХАУ-д 20 хүн амиа алдаж, 33 хүн сураггүй алга болжээ

Үерийн улмаас БНХАУ-д 20 хүн амиа алдаж, 33 хүн сураггүй алга болжээ

Өнгөрсөн баасан гарагт буюу долдугаар сарын 28-ны өдөр Фүжян мужид анх үүссэн Доксури далайн хар салхи умард зүгт шилжсэний улмаас ойрын өдрүүдэд Хятадын нийслэл Бээжин хот хүчтэй үерт автаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын нийслэл Бээжин хотод  үерийн улмаас 20 хүн амиа алдсан байна. Үүнээс Бээжинд 11,  Хэбэй мужид 9 хүн амиа алдсан байна гэж “Синьхуа" агентлаг мэдээллээ. Мөн Бээжинд 27 хүн, Хэбэй мужид зургаан иргэн сураггүй алга болсон гэжээ. 

Мөн аадар борооны улмаас метроны шугамууд хаагдаж, олон ч нислэг цуцлагдсан бөгөөд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа байна.