БНСУ-ын алдартнууд Монголд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia” нэвтрүүлгийн хэвлэлийн хурал өнөөдөр боллоо

БНСУ-ын алдартнууд Монголд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia” нэвтрүүлгийн хэвлэлийн хурал өнөөдөр боллоо

JTBC-ийн телевизийн Солонгос алдартнууд Монголд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia” нэвтрүүлгийн танилцуулга, хэвлэлийн хурал өнөөдөр /2023.08.02/ боллоо.

Тус нэвтрүүлгийн зураг авалтыг монголд хийсэн гэдгээр нь үзэгчид сайн мэдэж байгаа бөгөөд Солнгосын алдартай жүжигчин, дуучид болох Ким Жонгүк, Жан Хёк, Ча Тэхён, Хон Кён Мин, Кан Хун, Ким Минсок, Пак Гын Хён нар оролцсон юм.

Тэд хэвлэлийн хурлын үеэр ярихдаа, "Жан Хёгийг Монголд тийм алдартай гэж мэдээгүй. Хэдэн мянган километрийн алсад амьдардаг нүүдэлчид хүртэл түүнийг таньж, Китэ гэж дуудаж байсан. Бид их гайхсан" гэжээ.

Харин жүжигчин Жан Хёг буюу Китэ, “Сэргэлэн охин Ян Сун” киног Монголчууд их үзсэн юм билээ. Намайг таньж, Ки Тэ гэж дуудаж байгаа нь гайхмаар байсан. Миний хувьд Монголд морь унах нь хамгийн их таалагдсан. Бусад хүмүүсийг ч бас морь унаж тэр гоё мэдрэмжийг аваасай гэж хүсэж байна” гэсэн юм.

Тус нэвтрүүлэг наймдугаар сарын 18-наас эхлэн Солонгосын JMBC телевизээр цацагдана.

Нийтлэлийг бүтнээр нь унших бол ЭНД  дарна уу.