Нигерийн цэргийнхэн хөрш таван улсын хилийг нээжээ

Нигерийн цэргийнхэн хөрш таван улсын хилийг нээжээ

Нигерт төрийн эргэлт хийсэн цэргийн хунт хөрш таван улсын хуурай газрын болон агаарын хилийг нээлээ гэж  мягмар гарагт тус улсын үндэсний телевизээр мэдэгджээ.

Францын иргэдийг нүүлгэн шилжүүлэх анхны нислэг хөөрснөөс хэдэн цагийн дараа "Өнөөдрөөс эхлэн Алжир, Буркина Фасо, Ливи, Мали, Чад улсын хуурай газрын болон агаарын хил нээгдлээ" гэж уг мэдэгдэлд дурджээ. Долдугаар сарын 26-нд үндэсний телевизээр Мохамед Базумыг Нигерийн ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулж, тус улсын хилийг хааж, хөл хорио тогтоож, Үндсэн хуулийг түдгэлзүүлж, улс төрийн намуудын үйл ажиллагааг хориглосон тухай цэргийнхэн зарласан юм.