БНСУ-д өнөөдөр орой дахин халдлага үйлдэнэ гэж сүрдүүлсэн захидал цахим орчинд цацагджээ

БНСУ-д өнөөдөр орой дахин халдлага үйлдэнэ гэж сүрдүүлсэн захидал цахим орчинд цацагджээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотоос өмнө зүгт оршдог Сённам хотын Бундан дүүргийн Сохён мётроны буудлын гадаа 20 гаруй насны залуу явган 4 зорчигчийг машинтай мөргөж гэмтээсний дараа хутга барин ойролцоох их дэлгүүрт орж 14 хүнийг бэртээж, гэмтээсэн хэрэг өчигдөр буюу наймдугаар сарын 3-ны өдөр гарсан юм.

Тэгвэл өнөөдөр /2023.08.04/ дахин өөр иргэн халдлага үйлдэнэ гэж айлган сүрдүүлсэн утга бүхий захидал цахим орчинд нийтэлжээ.