ШУУРХАЙ: БНСУ-ын нэгэн ахлах сургуулийн 40 гаруй насны багшийг долоон удаа хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ

ШУУРХАЙ: БНСУ-ын нэгэн ахлах сургуулийн 40 гаруй насны багшийг долоон удаа хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ

Өнөөдөр өглөө /2023.08.04/ БНСУ-ын нэгэн ахлах сургуульд 40 гаруй насны багшийг долоон удаа хутгалж, хүнд гэмтээсэн хэрэг гарчээ.

Цагдаагийн алба хаагчдын мэдээлснээр, “Хэрэгтэн А нь наймдугаар сарын 4-ний өдрийн 10:03 цагийн үед Дэжон хотын нэгэн ахлах сургуульд нэвтэрч, тус сургуулийн багш Б (49)-ийн нүүр, цээж, гар луу нь долоон удаа хутгалж, зугтсан бөгөөд сэжигтэнг одоогоор саатуулсан" гэжээ.

Хэргийг тодруулбал, Хэрэгтэн өөрийгөө тус сургуулийг “төгсөж буй оюутан” гэж танилцуулаад сургуульд нэвтрэн багш Б-г гэмтээжээ. Хохирогч ухаангүй эмнэлэгт хүргэгдэж, яаралтай хагалгаанд орсон ч одоогийн байдлаар биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Мөрдлөгийн явцад хэрэгтэн А тус сургуулийнх биш гэдэг нь тогтоогдсон бөгөөд өмнө нь багш Б-г санваартан байхад тэр хоёрын хооронд ямар нэгэн зүйл болсон байх магадлалтай гэж Цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

Эх сурвалж: Yonhab news