Илон Маск, Марк Зукерберг нарын тулааныг "X"-ээр шууд дамжуулна гэжээ

Илон Маск, Марк Зукерберг нарын тулааныг "X"-ээр шууд дамжуулна гэжээ

Илон Маск, Марк Зукерберг нар зургаадугаар сарын сүүлээр дэвжээн дээр халз тулалдана гэж мэдэгдсэн.

Тэгвэл Илон Маск өчигдөр /2023.08.07/ “Х” буюу хуучнаар Твиттер хуудсаараа дамжуулан, “Бидний тулааныг “Х”-ээр шууд дамжуулна. Олсон ашгийг бүгдийг нь хандивт өгөх болно” гэжээ.

Харин хариуд нь Марк Зукерберг саяхан гаргасан Threads-дээ, “Хандив цуглуулах арай өөр найдвартай платформ ашигласан нь дээр биш үү” хэмээн хариу мэдэгдсэн байна.

Тэд тулалдах эсэх нь баттай болоогүй байгаа хэдий ч энэ талаарх мэдээллүүд олны анхаарлыг татаж байна.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө