Скайруннингийн ДАШТ-ий 23 хүртэлх насны ангилалд монгол тамирчин түрүүлсэн талаар Skyrunning онцоллоо

Скайруннингийн ДАШТ-ий 23 хүртэлх насны ангилалд монгол тамирчин түрүүлсэн талаар Skyrunning онцоллоо

Олон улсын Скайруннингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 23 хүртэлх насны ангилалд Монгол Улс анх удаа оролцож Л.Нацагдорж алтан медаль хүртсэн талаар тус спортын албан ёсны мэдээллийн сайт Skyrunning онцоллоо.

Тодруулбал, 2023 оны өсвөр үеийнхний Скайруннингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний уралдаанд таван тивийн 31 улс оролцож байгаа юм. Тэмцээн дөрвөн төрлөөр зохион байгуулагдаж буй. Улмаар 23 хүртэлх насны ангилалд ISF-ийн шинэ гишүүн Монгол Улсаас анх удаа оролцогч Луваншаравын Нацагдорж босоо ялалт байгуулж, алтан медалийн эзэн боллоо.

Харин медалийн тоогоор Испани есөн медаль, Япон, Итали гурав, Швед, Герман хоёр, Норвеги, АНУ, Швейцарь, Чили, Монгол тус бүр нэг медаль хүртжээ. Дэлгэрэнгүй мэдээллийн ЭНД ДАРЖ харна уу.