ОХУ сарыг судлах станц хөөргөхийн тулд Шахтинск тосгоныг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

ОХУ сарыг судлах станц хөөргөхийн тулд Шахтинск тосгоныг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Зөвлөлт улс задарсны дараах Оросын анхны сарыг судлах станцыг хөөргөж буйтай холбоотойгоор ОХУ-ын Верхнебурейнский дүүрэгт орших Шахтинск тосгоныг нүүлгэн шилжүүлэхээр болжээ.

Тодруулбал, Луна 25 саран дээр буух тус станцыг наймдугаар сарын 11-ний баасан гарагт ОХУ-ын Алс Дорнодын “Восточный” сансрын буудлаас хөөргөхөөр төлөвлөж  байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Энэ талаар Хабаровск мужийн Верхнебурейнский дүүргийн захирагч Алексей Маслов өчигдөр /2023.08.07/ мэдээлэл өгчээ. Тэрбээр “Газраас хөөрөх үед станцыг тээвэрлэх пуужингийн хурдасгуурууд унана. Иймд эрсдэлтэй бүс рүү хүн нэвтрэхийг хориглож нүүлгэн шилжүүлэхээр болсон. 2021 оны хүн амын судалгаанд уг тосгонд 27 хүн оршин суудаг гэсэн тоо баримт байгаа” гэжээ.

Эх сурвалж: Moscow times

Э.Бадамханд