Akipress: Монгол Улсын гадаад валютын нөөц зургадугаар сарын дундуур 3.9 тэрбум ам.долларт хүрчээ

Akipress: Монгол Улсын гадаад валютын нөөц зургадугаар сарын дундуур 3.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын валютын нөөц өсөж буй талаар Akipress мэдээллийн агентлаг дурдав.

Тодруулбал, Монгол Улсын Төв банк энэ оны эхний долоон сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдээс нийт 8.5 тонн алт худалдан авчээ. Долдугаар сарын байдлаар тус банкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ 215,352.28 монгол төгрөг буюу 62 ам.доллар байна. Алт худалдан авах нь гадаад валютын нөөцийг тогтмол нэмэгдүүлэх замаар улсынхаа эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол арга замуудын нэг юм. Улмаар Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж зургаадугаар сарын дундуур 3.9 тэрбум ам.долларт хүрсэн.

Тус улсын гадаад валютын нөөц 2021 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 4.9 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрч байсан юм. 

Монголбанк энэ оны эцэс гэхэд 22-оос доошгүй тонныг авахаар төлөвлөж байгаа бол 2022 онд 22.9 тонн алт худалдан авчээ.