БНСУ-д олон улсын тэмцээнд оролцож буй Монгол зэрэг улсын скаутуудыг хар салхины улмаас нүүлгэн шилжүүлж эхэллээ

БНСУ-д олон улсын тэмцээнд оролцож буй Монгол зэрэг улсын скаутуудыг хар салхины улмаас нүүлгэн шилжүүлж эхэллээ

БНСУ-ыг чиглэн ирж буй хар шуурганаас сэргийлж дэлхийн 25 дахь Жамборид оролцож буй скаутуудыг нүүлгэн шилжүүлжээ.

БНСУ-д 2023 оны наймдугаар сарын нэгнээс 12-ны өдөр хүртэл скаутын 25 дахь удаагийн Жамбори зохион байгуулагдаж байгаа билээ. Гэвч тус улсыг дайран өнгөрөх гэж буй хар салхинаас урьдчилан сэргийлж  эрсдэлтэй зуслангийн бүсээс скаут хүүхдүүдийг Сөүл хот руу аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Түүнчлэн Жамбори майхант цугларалтын үеэр БНСУ -ын хэт халуун цаг агаартай холбоотойгоор оролцогчдын эцэг эхчүүд гомдол гаргаж  АНУ, Их Британи улсын скаутын багийг эргүүлэн татахад хүрээд байсан юм. Мөн уг тэмцээнд Монгол Улсын скаутууд оролцож байсан бөгөөд одоогоор нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцож буй аж.

Эх сурвалж: Reuters agency

Э.Бадамханд