“iPhone 15”-ыг есдүгээр сарын 22-нд худалдаанд гаргана

“iPhone 15”-ыг есдүгээр сарын 22-нд худалдаанд гаргана

“Apple”-ийн дараа үеийн шинэ загвар “iPhone 15”-ыг есдүгээр сарын 22-нд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэж  “Bloomberg” мэдээлжээ.

"Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн долоо хоногт CNBC-д ярилцлага өгөхдөө, "АНУ-д ухаалаг гар утасны салбар хүндхэн нөхцөл байдалд байна. Ковидтой холбоотойгоор "iPhone 14”-ийн Хятад дахь “Foxconn” үйлдвэрт хүндрэл учирснаар 2022 оны борлуулалт буурахад нөлөөлсөн. “Apple” компани Зүүн өмнөд Ази даяар нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхээр ажиллаж байна" гэжээ.