Япон улсын гурван их сургуулийн 47 оюутан Монгол Улсад дадлага хийх хугацаандаа БОАЖЯ-тай танилцлаа

Япон улсын гурван их сургуулийн 47 оюутан Монгол Улсад дадлага хийх хугацаандаа БОАЖЯ-тай танилцлаа

Монгол Улсын Соёл Эрдэм Дээд сургууль, Япон Улсын Оберлин Их сургууль, Риккёо Их сургууль, Токива Их сургуультай хамтран жил бүр оюутнуудын дадлагыг зохион байгуулдаг.

Уг дадлагын хүрээнд өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай танилцаж, Монгол Улсын усны бодлого, хог хаягдлын менежмент, Аялал жуулчлалын хөгжил, чиг хандлагын талаар сонирхон танилцуулга мэдээлэл авч, санал солилцлоо.

Уулзалтын үеэр БОАЖЯ-ны ХБОБЗГ-ын ахлах мэргэжилтэн А.Оюун “Монгол Улсын хог хаягдлын менежмент”, АЖБЗГ-ын мэргэжилтэн Э.Сайнзаяа “Welcome to Mongolia”, БНБЗГ-ын мэргэжилтэн Т.Давааням “Монгол орны усны нөөцийн өнөөгийн байдал” сэдвийн хүрээд танилцуулга мэдээлэл өгөв.

Япон Улсын Оберлин Их сургуулийн профессор Тоба Байкал:  “Монгол Улсад ирэх бүртээ дадлагын оюутнуудынхаа хамт Туул гол орчмыг цэвэрлэдэг. Цар тахлын нөхцөлөөс шалтгаалан сүүлийн жилүүдэд ирж амжаагүй. Сүүлд 2019 онд ирэхдээ Туул гол орчмыг цэвэрлэж, “Өөрөө тарьсан хогоо өөрөө авъя” уриалга гаргаж байснаа дурдав.

Тэрээр хүн бүр тарьсан хогоо авах, хогоо ангилан ялгаж хаях нь хүн бүрийн үүрэг” гэдгийг онцлов. Мөн энэ жил Туул гол орчмыг цэвэрлэсэн бөгөөд хогны хэмжээ өөрчлөгдөөгүй бүтэц нь өөрчлөгдсөнийг анзаарсан бөгөөд лонх, шилний хаягдал багассан байгааг дурдсан юм.