Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонх дэмжлээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонх дэмжлээ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, Т.Жамбалцэрэнг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ.

Т.Жамбалцэрэн нь 1986 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн. Төрийн болон улс төрийн ажлын 17 жилийн туршлагатай бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрийн удирдлага, бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр ажиллаж иржээ. Тэрбээр МУИС-ийг социологич, нийгэм судлалын бакалаврын зэрэгтэй төгсөж, бизнесийн удирдлагын магистр, Австралийн Ньюкаслын их сургуульд нийгмийн өөрчлөлт ба хөгжил, олон улсын хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн ШУТИС-д менежментийн ухааны докторын зэрэг хамгаалж, өдгөө Японы Рицүмэйкан их сургуульд бодлого судлалын ухааны докторын зэрэг горилон суралцаж байгаа аж.