CNN: Ноолуурын эрэлт өсөж, ямаан сүрэг олширч байгаа нь Монгол орны байгальд сөргөөр нөлөөлж байна

CNN: Ноолуурын эрэлт өсөж, ямаан сүрэг олширч байгаа нь Монгол орны байгальд сөргөөр нөлөөлж байна

Дэлхийн ноолуурын түүхийн эдийн 50 орчим хувийг Монгол Улс бүрдүүлдэг. Энэ ч утгаараа Монгол ноолуурын торгомсог чанар нь дэлхий нийтийн нийтийн анхаарлыг эрхгүй татдаг билээ. 

Тэгвэл томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын нэг болох "CNN"-д "Ноолуурын эрэлт өсөхийн хэрээр ямааны тоо олширч, Монгол орны байгальд сөргөөр нөлөөлж буй энэ үед аж үйлдвэрээ тогтвортой авч үлдэж чадах уу?" гэсэн гарчиг бүхий нийтлэл гарчээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэе.

Тус нийтлэлд,

Хавар бол Монголчуудын ноолуурын ургац хураалт юм. Монголын 300 мянга орчим нүүдэлчин, малчин өрх ямааныхаа ноолуурыг зарж ашиг орлогоо олдог.

Бат бөх, зөөлөн чанараараа дэлхийд өндрөөр үнэлэгддэг ноолуурыг тансаг ноосон цамц, ороолт, хөнжил хийхэд ашигладаг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) мэдээлснээр дэлхийн ноолуурын 40 орчим хувийг буюу 2021 онд ойролцоогоор 10 мянган тонн ноолуурын нөөцийг Монгол Улсаас бүрдүүлсэн гэдгийг мэдээлж байсан юм. Тэгвэл одоо ноолуур нь Монголын экспортын гол бүтээгдэхүүний нэг болжээ.

Гэвч Дэлхийн хэмжээнд ноолуурын эрэлт нэмэгдэж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, уламжлалт амьдралын хэв маягийг эрсдэлд оруулж байна.

Сүүлийн хэдэн арван жилд ноолуурын зах зээл өсөхийн хэрээр Монголын ямааны тоо ч мөн адил өссөн. Одоогийн байдлаар Монголд 27 сая гаруй ямаа байна гэсэн тоо гарчээ.

Уур амьсгалын өөрчлөлт, эрс тэс цаг агаар мөн малын тоо толгойноос хамаарч Монголын бэлчээрийн 70 орчим хувь нь тодорхой хэмжээгээр талхлагдаж, цөлжсөн гэж НҮБХХ-ээс мэдээлсэн байна. Энэ нь Монголын экосистем болон тэдгээрт тулгуурласан үйлдвэрүүдийг сүйрүүлэх аюулд хүргэж байгаа юм.

Иймээс байгаль орчныг хамгаалах хэрэгцээ, шаардлагад тулгуурлан үлйдвэрлэгчид илүү байгальд ээлтэй хувилбарууд руу шилжиж байна. Тухайлбал, Малчдын бизнесийг илүү ашигтай болгосноор бэлчээрийн даац хэтрүүлэхээс сэргийлж, илүү байгальд ээлтэй байлгахаар Монгол Улс болон үйлдвэр эрхлэгчид хичээнгүйлэн ажиллаж буй. Одоогийн байдлаар түүхий эдийнхээ 90 хүртэлх хувийг экспортолж байгаа бөгөөд ноолуураа боловсруулж, үйлдвэрлэвэл ямаан сүргийг олон болгох шаардлагагүйгээр нэмэлт орлоготой болох боломжтой юм. Ноолуурыг дотоодын компаниудад шууд цэвэрлэж, ангилах боломжийг хангаснаар чанарт нь хяналт тавьж, улмаар өндөр үнээр авах боломжыг бүрдүүлнэ. Гэвч одоогийн байдлаар өндөр технологийн техникийг өргөнөөр нэвтрүүлээгүй байна.

Иймээс хэд хэдэн брэндүүд Монголын малчдыг орлоготой болгохын зэрэгцээ газар нутгаа доройтлоос хамгаалахыг зорьж, сарлагийн хөөвөрт шилжиж байгаа аж.

Сарлагийн хөөвөр нь ноолуурыг орлох дараагийн үнэт зүйл байж болох юм. Сарлагийн хөөвөрийг ноолууртай адил аргаар цуглуулдаг.

Сарлагийн хөөврийн зах зээлийг нэмэгдүүлэх нь Монголын малчдад байгальд ээлтэй орлогын эх үүсвэр болж чадна гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Ноолууран хувцасны сонголт өсөхийн хэрээр энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонирхож, эрэлт нэмэгдсээр байна. Зах зээлийн шинжээч Grand View Research-ийн тооцоолсноор тус салбар 2030 он хүртэл жилд 6 гаруй хувиар өснө гэдгийг хэлж байгаа юм. Харин НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Элейн Конкиевичийн хэлснээр худалдан авагчид тооноос илүү чанарыг эрхэмлэх юм бол энэ салбар тогтвортой хөгжих боломжтой гэжээ.

Моодны эрин үед энэ нь хэр бодитой вэ гэдгийг харах л үлдлээ. Харин малчдын хувьд илүү тогтвортой үйлдвэрлэл нь тэдэнд тустай гэжээ.

Нийтлэлийг бүтэн эхээр нь уншихыг хүсвэл ЭНД дарна уу.