Алдарт сэтгүүлч, хөтлөгч Ричард Квесттийн Тэрэлжийн хөндийд хийсэн Монголын тухай нэвтрүүлэг CNN-ээр цацагдана

Алдарт сэтгүүлч, хөтлөгч Ричард Квесттийн Тэрэлжийн хөндийд хийсэн Монголын тухай нэвтрүүлэг CNN-ээр цацагдана

CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, "Quest Means Business" нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квестт өчигдөр /2023.08.16/ Монгол Улсад хүрэлцэн ирсэн.

Ричард Квестт нь 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оноос эхлэн Хойд Америк хариуцсан сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлчдийн нэг юм.

Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжилга, нэвтрүүлэг бэлдэх ажээ.

Тэгвэл өнөөдөр /2023.08.16/ Ричард Квестт Тэрэлжийн үзэсгэлэнт хөндийд CNN-д зориулсан анхны нэвтрүүлгээ хийж, морь унаж ярилцлага өгсөн байна.