ШУУРХАЙ: ОХУ-ын хилээр 25 удаа хууль бусаар нэвтэрсэн Монгол иргэнд тус улсын шүүхээс ял оноожээ

ШУУРХАЙ: ОХУ-ын хилээр 25 удаа хууль бусаар нэвтэрсэн Монгол иргэнд тус улсын шүүхээс ял оноожээ

ОХУ-ын хилээр нийт 25 удаа хууль бусаар нэвтэрсэн Монгол иргэнд Буриад улсын Кяхтинскийн дүүргийн шүүхээс эрүүгийн хариуцлага тооцож, 300 мянган рублээр торгожээ.

Тодруулбал, Тус Монгол иргэнийг Орос руу нэвтрэхийг хориглосон байсан боловч Монгол Улсаас ОХУ руу 25 удаа хууль бусаар нэвтэрсэн болохыг тогтоосон байна. Ийнхүү хууль бусаар нэвтрэхийн тулд тэрбээр хувийн мэдээлэл болон овог нэрээ өөрчилж, шинэ паспорт ашигласан ажээ. Буриад улсын Кяхтинскийн дүүргийн шүүхээс хэргийг илрүүлж, тус иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд торгох ял оногдуулснаа мэдэгдлээ. Одоогоор хэдэн төгрөгөөр торгосон нь тодорхойгүй байгаа ба тус улсын хуулиар бол энэ хэрэгт багадаа 300 мянган рублийн торгох ял болон 4 хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулдаг аж.

Гадаадын иргэд ОХУ-д нэвтрэхийг хориглосон тохиолдолд овог нэрээ сольж, хууль бусаар нэвртэх тохиолдол цөөнгүй байдаг байна. Тэгвэл энэхүү хэргийг Эрүүгийн хуулийн 322 дугаар зүйлийн 2 дох хэсэгт үндэслэн шүүх бөгөөд гурван зуун мянган рубль буюу 10 сая төгрөгөөр торгох эсвэл дөрвөн жил хүртэлх хугацаагаар албадан ажил хийлгэх, ижил хугацаагаар хорих зэрэг шийтгэл хүлээлгэдэг байна. Харин Монгол иргэний нэвтэрсэн зорилго чиглэлийг харгалзан үзээд торгох ял оногдуулжээ.