ВИДЕО: Nuseir Yassin "Монголын эзэнт гүрэн, Чингис хаан" сэдэвт хоёр дахь видео контентоо цацлаа

ВИДЕО: Nuseir Yassin "Монголын эзэнт гүрэн, Чингис хаан" сэдэвт хоёр дахь видео контентоо цацлаа

Дэлхийн алдартай контент бүтээгч Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin Монголд ирээд байгаа бөгөөд Монголын талаар цуврал богино хэмжээний видео контент хийж байгаа билээ.

Түүний анхны контент Монгол эмэгтэйчүүдийн талаар байсан бол хоёр дахь контент нь Монголын эзэнт гүрэн, Чингис хааны тухай байх аж.

Тэрбээр хоёр дахь контентдоо, "Би болон энэ Монгол залуу адилхан өвөөтэй. Тэр бол дэлхийн хамгийн том хуурай газрын эзэнт гүрний удирдагч байсан Чингис хаан юм. Дэлхийн 22 хувь нь түүнд харьяалагддаг байсан. Харин одоо 800 жилийн дараа түүний ДНХ нь Азийн 16 сая хүний цусанд байдаг гэсэн судалгаа бий. Би ч бас магадгүй түүнтэй холбоотой байх. Тийм ч учраас би Монголд айлчлахдаа маш их баяртай байна.

Энд бүх зүйл Чингис хааны нэрээр нэрлэгддэг. Тухайлбал нисэх онгоцны буудал, музей, урлаг, мөнгөн тэмдэгт, архи, уул мөн дэлхийн хамгийн том морины хөшөө хүртэл Чингис хаан нэрээр нэрлэгдсэн байна.

Дэлхийн хамгийн том морин хөшөө үнэхээр аварга том юм. Үнэхээр сайхан газар байна. Дайн дуусч, эзэнт гүрэн алга болсон ч Монгол Улс өнөөдөр амар амгалан байна. Сая сая Монгол бидний дунд байгаа тул Монголд заавал ирж үзээрэй” гэжээ.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ