Олимп, дэлхий спортод хориглодог допингийг Монгол бөхийн дүрэмд оруулж, төрийн бус байгууллага бөхчүүдийн хөдөлмөрлөх эрхийг шийдвэрлэдэг болов

Олимп, дэлхий спортод хориглодог допингийг Монгол бөхийн дүрэмд оруулж, төрийн бус байгууллага бөхчүүдийн хөдөлмөрлөх эрхийг шийдвэрлэдэг болов

Энэ даваа гарагт /2023.08.21/ Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн нэгээс допинг илэрсэн талаар мэдээлсэн. Үүний дараа цахим сүлжээнд иргэд бөхийн спортын талаар сөрөг сэтгэгдлүүд нийтлэв. Улмаар хэдэн жилийн хөдөлмөрөө төр түмний нүдэн дээр үнэлүүлж, монголчуудыг хэдэнтэй баясгасан бөхчүүд муу үг, сөрөг сэтгэгдлийн бай боллоо.

Харин зарим иргэд Үндэсний спортоо хэрүүл тэмцэлтэй хутгаж үнэ цэнгүй болгож буйд дургүйцлээ илэрхийллээ. Тухайлбал, сэтгүүлч Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудастаа, “Хэл амны бай болголгүй цэмцийтэл өнгөлж, өргөж явах ёстой зүйл бол Наадам, Цагаан сар байгаа юм. Энэ төр хэдий хойрго ч үндэсний үнэт зүйлд алгуурлалгүй жинтэйнхэн авч үзээд Монголдоо нэг тус болоосой” хэмээн бичжээ. Угтаа бол энэ спорт нь Монголын уламжлалт баяр ёслолын арга хэмжээ бүхний тэргүүнд зохиогддог ард түмний үнэн хүү эрхэмлэн дээдэлдэг үндэсний спорт билээ.

-МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХ ДЭЛХИЙН СПОРТ БИШ АРД ТҮМНИЙ НЭГДМЭЛ БАЙДЛЫГ БАТАТГАХ ҮНЭТ ӨВ-

Тэгвэл допинг нь аливаа хүн биеэ хөгжүүлж, булчингийн масс нэмэх зорилгоор хэрэглэдэг бүтээгдэхүүн. Тиймээс дэлхийн хэмжээнд допингийг зөвхөн их спортод буюу олимп, олон улсын спортын төрлүүдэд оролцогчдод хориглодог. Харин дэлхийн томоохон улс орнууд өөрсдийн үнэт өв, уламжлалт үндэсний спортын хориглох заалтдаа допингийг багтаагаагүй байдгаас гадна зуун дамнан өвлөж яваа спортын дүрэм журмаа хэвээр үлдээж төр засаг нь бодлогын түвшинд оролцдоггүй аж. Учир нь улс орон бүрийн үндэсний спорт нь дэлхийн хэмжээнд хүн бүр хичээллэдэг бус тухайн улсын түүх уламжлалыг тээсэн соёлын биет бус өв юм. Өөрөөр хэлбэл Монголын Үндэсний бөх хэзээ ч олимпын спортын төрөл болохгүй. Зөвхөн монгол эрсийн ур, хүчийг сорьсон үндэсний спортын төрөл билээ.

-ЗӨВХӨН ОЛИМП, ДЭЛХИЙН ИХ СПОРТОД ХОРИГЛОДОГ ДОПИНГООР ҮНДЭСНИЙ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ БУЙ БӨХЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХЯЗГААРЛАДАГ БОЛОВ-

Харин өнөөдөр Монгол Улс мянга 600 жилийн түүхтэй үндэсний бөхийн спортын дүрмээ шинээр нэмж, төрийн бус байгууллага бөхчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хасав. Энэ нь магадгүй Үндэсний бөхийг улс төржүүлж, хэдэн аймгийн тэмцэл болгож буйг үгүйсгэхгүй. Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 19-нд Засгийн газар Допингийн эсрэг үндэсний дүрмийг баталж, дүрмийг үйл ажиллагаандаа мөрдүүлж ажиллахыг спортын байгууллагуудад зөвлөлөсөн. Үүний дараа Сар шинийн барилдааны сорьцоос допинг илэрсэн бөхчүүдэд хариуцлага тооцох Монголын Үндэсний бөхийн холбоо ТББ-ын тэргүүлэгчдийн хуралаар Монгол улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жил, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг үндсэн дүрэмд заасны дагуу олонхийн шийдвэрээр гаргасан юм.

Допинг хэрэглэж болохгүй гэж заасан олимпын спортууд олон улсын хуулиар зохицуулагддаг. Харин Монгол Улс хуультай. Хуулийг УИХ баталж, шүүх шийдвэрийг гаргадаг орон. Гэвч дээрх тохиолдолд төрийн бус байгууллага гишүүдийнхээ саналаар хүний хөдөлмөл эрхэд халдав.

-ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ҮНДЭСНИЙ СПОРТДОО ДОПИНГИЙН ХОРИГЛОХ ЗААЛТ ОРУУЛДАГГҮЙ. МӨН ТӨРИЙН БОДЛОГООР ОРОЛЦДОГГҮЙ-

Гэтэл Япон Улсын 1700 жилийн түүхт Сүмо бөх, IV зуунд үүссэн гэх Солонгосын үндэсний спорт болох ширым бөх зэрэг үндэсний спортын хориглох заалт, оролцогчдын мөрдөх ёстой журамд допинг багтдаггүй аж.

Тухайлбал,

  • Сүмо бөхийн хориглох заалтад зөвхөн тус бөхийн дүрмийн дагуу цохих, өшиглөх, үс шүүрч авах, хазах, мавашигийн босоо хэсгүүдэд атгах зэргийг хориглодог бөгөөд ялсан бөхчүүдээс шинжилгээ авах зэрэг нь тус спортын ёс зүйд нийцдэггүй байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
  • Ширым бөхийн оролцогчдын мөрдөх ёстой журамд оролцогч бөх болон түүхийн дасгалжуулагч тамирчны гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээн авах, авсан байх тус спортын хорооноос гаргасан шийдвэрүүдийг мөрдөх зэрэг ордог бол хориглох заалтад спортын дүрмийн дагуу хориотой үйлүүд болон ойрын хугацаанд ял эдэлсэн бөхийг оролцуулахгүй байх дүрэмтэй. Харин тэмцээнд оролцогчоос зөвхөн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох үзлэг зарим тохиолдолд авдаг байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
  • ӨМӨЗО-ы үндэсний бөхийн талаар тус улсын бөх сонирхогчдоос лавлахад, “Манайд бол ямар ч найр наадамд хөл гар хүзүү рүү цохих, үндэсний бөхөд ашиглалдалгүй мэх хэрэглэх зэргийг хориглохоос бөхчүүдээс шинжилгээ авах ялангуяа допингийн шинжилгээ зэрэг огт байдаггүй. Цол олгохоос өөрөөр ямар нэг аймаг, хотын байгууллагууд бөхийн барилдааны журамд оролцдоггүй. Манайд цагаан дээр хараар бичсэн тийм хориглох зүйлс гэж байдаггүй” гэсэн юм.

Түүнчлэн дэлхийн улс орнуудын үндэсний спортын нийтлэг жишиг засаг захиргааны байгууллагаас дүрэм, журмыг батлахгүй. Улс төрийн хэмжээнд авч үзэж оролцохгүй зөвхөн бодлогоор дэмжинэ. Харин журмыг шинэчлэн сайжруулж болно. Түүнээс шинээр нэмэхгүй олон зуун жилийн өмнөөс ард түмэн хэрхэн дүрэм тогтоож хөгжүүлж ирсэн түүгээр нь хадгалах бодлогыг баримталдаг байна. Ингэснээр тус улс өөрсдийн үнэт биет бус өв, түүхийн нэгэн баталгаагаа он жил дамжуулан хадгалж иргэддээ үндэсний гэх бахархлын үлдээж, нэгдмэл байдлыг бататгаж буй хэрэг юм.

Иймд Монгол Улсын өнөөгийн Үндэсний бөхийн журамд нэмэгдээд буй допингийн асуудал бөхчүүдийн нэр төр, хөдөлмөрлөх эрх буюу хүний эрхэд халдаж байгаа нь цаашлаад Монголчуудын хэдэн цагаар сонирхон үздэг спортоо харлуулж мянга 600 жилийн түүхт үндэсний үнэт спортоо үзэгчгүй, үнэ цэнгүй болгох үр дүнд хүргэж болзошгүй. 

-ДОПИНГООР ХУТГАСАН БӨХИЙН СПОРТ ҮЗЭГЧГҮЙ, ҮНЭ ЦЭНГҮЙ БОЛЖ, МОНГОЛЧУУД ҮНЭТ ӨВ ӨӨ АЛДАЖ БОЛЗОШГҮЙ-

Ташрамд дурдахад, Түүх соёлгүй бол үндэстэн үгүй гэдэг үг бий. Үүний нэгэн жишээ өгдөө Чингисийн Монгол гэх боловч эл хааны онгон, түүний амьдарч байсан үеийн эдлэл хэрэглэл гэхчлэн бүхий л зүйл Хятадад байдгаас үүдэж Чингис Монголын бус Хятадын эзэн хаан юм уу гэх төөрөгдлийн олон улсад төрүүлээд буй. Харин манай улсад одоогоор Чингис хааны хөшөө, музей түүхийн хуудаснаас өөр бататгах зүйл үгүй. Өвөр Монголчуудын ёс уламжлалаар нь авч үлдсэн үндэсний бөх өнөөдөр Монгол Улсад допинг хэмээх заалт, ТББ байгууллагын шийдвэрээс үүдэж тус спортын сонирхогчид, хичээллэж буй залуу үеийн хүсэл эрмэлзлийг унтрааж үзэгчгүй, өвлөн тээгчгүй спорт болж Монгол үндэсний гэх үнэт ч өв үгүй болох вий.