ШУУРХАЙ: Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон гэж мэдээллээ

ШУУРХАЙ: Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон гэж мэдээллээ

Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин 4-р кемпээс дээш яваад хоёр хоногийн турш холбоо барилгүй, 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болсон гэж экспедицийн зохион байгуулагчид өнөөдөр /2024.05.14/ мэдэгдлээ.

Энэ талаар хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компанийн захирал Пэмба шерпагийн хэлснээр, "Өсөхжаргал Цэдэндамба, Пүрэвсүрэн Лхагважав нар тавдугаар сарын 12 /2024.05.12/-нд оргилд гарахаар явж байгаад сураггүй алга болсон байна. Хамгийн сүүлд мөн өдрийн 19:30 цагийн орчимд холбогдож, хоёр шерпа буюу туслах уулчин дайчлагдсан. Сураггүй алга болсон монголын уулчдыг яаралтай хайж олох хэрэгтэй байна” гэжээ. Мөн тэрбээр “Тэд зөвхөн үндсэн баазын үйлчилгээ авсан боловч бие даан авирч байсан. Тэд ууланд авирч байхдаа шерпа буюу туслах хөтөч нарыг авахаас татгалзсан” гэж мэдэгджээ. Бид үйл явдлын талаар эргэн мэдээллэх болно.