Нохдод уруулж буй эмэгтэйд тусламж үзүүлээгүй жолоочийг нэг жил хүртэл хорих зүйл заалттай зүйл ангиар шалгаж байна

Нохдод уруулж буй эмэгтэйд тусламж үзүүлээгүй жолоочийг нэг жил хүртэл хорих зүйл заалттай зүйл ангиар шалгаж байна

Өмнөговь аймагт энэ сарын 6-ны өдөр нэгэн эмэгтэй нохдод хазуулж, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 10 оёдол тавиулсан байдаг.

Мөн уг асуудалтай холбоотойгоор нохдод уруулж буй эмэгтэйд тусламж үзүүлэлгүй орхиж явсан жолооч, нохойн эздийг мөрдөн шалгаж эхэлсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тухайн жолоочийг Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйл “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэсэн заалтаар шалгаж байгаа аж.

Эрүүгийн тухайн хуулийн 15.2 дугаар зүйл.Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх

1.Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас:

2.1.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан;

2.2.хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.




Өнөөдөр бар өдөр

37 минутын өмнө