"Хийн дэлбэрэлтийн улмаас хоёр айлын тагт нурж, автомашин эвдэрсэн" гэх мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгджээ

"Хийн дэлбэрэлтийн улмаас хоёр айлын тагт нурж, автомашин эвдэрсэн" гэх мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгджээ

"Хийн дэлбэрэлтийн улмаас орон сууцны хоёр айлын тагт нурж, ойролцоо байсан автомашин эвдэрсэн" гэх мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдээд байна.

Цахим орчинд тархсан гэрэл зурагт олон давхар орон сууцны тагт, цонхны хэсэг эвдэрч, доод талд нь төмөр хийц, шилний хэлтэрхий унасан байдал харагдах ажээ. Мөн ойролцоо байрлуулсан суудлын автомашины урд хэсэг эвдэрсэн байна. Цахим сүлжээнд иргэдийн мэдээлж буйгаар, дэлбэрэлтийн улмаас хоёр айлын тагт нурж, ойр орчмын эд хөрөнгөд хохирол учирсан гэжээ. 

Гэтэл уг хэрэг явдал хаана, хэзээ болсон мөн дэлбэрэлтийн шалтгаан болон хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан эсэх талаар албаныхан мэдээлэл хийгээгүй байна. Энэ талаар холбогдох байгууллагуудаас тодруулж, мэдээллийг хүргэх болно.