Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 54 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 54 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 29 суманд 54 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.

Үүнээс хүний үйл ажиллагаатай холбоотой,

  • осол 7
  • гал түймрийн тохиолдол 45
  • биологийн гаралтай аюулт үзэгдэл 2 бүртгэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 4 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.