ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн Хятадаас авах коксон шахмал түлшний асаагч худалдан авах 31 тэрбумын тендерийг зарлажээ

ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэнгийн Хятадаас авах коксон шахмал түлшний асаагч худалдан авах 31 тэрбумын тендерийг зарлажээ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксон шахмал түлшийг БНХАУ-аас 30 тэрбум төгрөгөөр авч гэр хорооллын зарим бүсэд хэрэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.  Тэгвэл тус түлшний түүхий эд болох хагас кокс болон асаагч худалдан авах тендерийг энэ сарын 08-ны өдөр /2023.09.11/ зарлажээ. Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас захиалж, 31 тэрбум 914 сая төгрөгийн тендерийг зарласан бөгөөд ирэх сарын 10-ны өдөр шалгаруулалтыг явуулах юм байна.