Ч.Батзориг: Согтуу жолооч Яармагийн автозамын хашлагыг эвдэлсэн. Цаашид автобус явах замын тусгаарлалтыг хийнэ

Ч.Батзориг: Согтуу жолооч Яармагийн автозамын хашлагыг эвдэлсэн. Цаашид автобус явах замын тусгаарлалтыг хийнэ

Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн талаар  Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлэх ажлын нэг нь Наадамчдын өргөн чөлөөнд авсан өнөөдрийн ажил юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд өнгөрсөн шөнө автобус зорчих хэсгийг тусгаарласан хашлагыг мөргөж эвдэлсэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн. Хэрэг бүртгэл нээгдэж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотод импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 60 мянгад хүрээд байна. Тэгэхээр зөвхөн Наадамчдын өргөн чөлөө гэхгүйгээр Улаанбаатар хотын гол ба үндсэн 356 км зам дээр зорчих тээврийн хэрэгсэл үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа юм.. Үүнтэй холбоотойгоор бид нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна. Мөн нийтийн тээвэр зорчих урсгалыг нэмэгдүүлж байна. Үүний нэг нь Наадамчдын өргөн чөлөөнд авсан арга хэмжээ юм. Нийт 7.1 км замд автобус явах замын тусгаарлалтыг хийсэн. Үүний үр дүнгийн талаар эргэж мэдээлэл өгнө. 

Нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлэхээ та бүхэнд амлаж байна. Тиймээс нийтийн тээврээр зорчихыг уриалж байна. Шинэ автобус явна. Нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор автозамын урсгалд зорчиж буй иргэд бухимдаад байна. Бид энэ ажлыг үргэлжлүүлнэ. Дараа нь хоёр ч байршилд нийтийн тээврийн зорчих урсгалыг нэмэгдүүлнэ. Бид нийтийн тээврийг 7-10 минут явуулахаар тооцоолсон. Өнөөдөр оройноос автобусаар зорчиж буй иргэдээс судалгаа авна" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө