Энэ сарын 15-наас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбоно

Энэ сарын 15-наас айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбоно

Есдүгээр сарын 15-наас орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбох бол ААН, байгууллагуудын дулааныг аравдугаар сарын 1-нээс холбоно.

Түүнчлэн байгууллагууд бүгд дулааны тоолууртай байдаг тул хүйтэрвэл есдүгээр сарын 20-ноос УБДС ТӨХК-д мэдэгдэж, дулаанаа холбуулах боломжтой аж. Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 16 байршилд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэл хийжээ. Дэлхийн банкны санхүүжилтээр долоо, УБДС ТӨХК-ийн хөрөнгөөр тав, улсын төсвийн хөрөнгөөр гурван байршилд засвар хийсэн байна. 

"Амгалан" ДЦС нь Улаанбаатар хотын зүүн хэсгийг буюу зүүн дөрвөн замаас цааших хэрэглэгчийн дулааныг хангадаг. Уг станцын зуухыг өргөтгөх ажил дөрөвдүгээр сард эхэлсэн. Одоо үргэлжилж байна.Тодруулбал 300 Ккал/цагийн хүчин чадлыг 100 Ккал/цагаар нэмэгдүүлж, 400 Ккал/цаг болгох юм. Ингэснээр дулаан хангамж сайжрах, шинээр баригдах барилгуудыг дулаанаар хангах хүчин чадалтай болно. Өргөтгөлийн ажил энэ онд дуусах юм.