Цахим орчинд мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулсан таван этгээдийг гэмт буруутайд тооцож ял оноолоо

Цахим орчинд мөрийтэй тоглоом хууль бусаар зохион байгуулсан таван этгээдийг гэмт буруутайд тооцож ял оноолоо

Бусадтай бүлэглэн цахим орчимд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлж, гэмт хэргийг үйлдсэн, гэмт буруутайд тооцон 6 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Цагдаагийн байгууллагаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр иргэн Д нь бусадтай бүлэглэн цахим орчимд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн шүүхээс 2023 оны ердүгээр сарын 01-ний өдөр  шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, гэмт буруутайд тооцон 6 сая төгрөг, гэмт хэргийг хамтран үйлдсэн Б, П зэрэг 5 этгээдэд мөн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон тус бүр 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Нэмэлт тодруулга: Одоогийн хүчин төгөлдөр үйлчиж байгаа Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл нь хөнгөн хэлбэрийн төдий торгуулийн ял оногдуулах зохицуулалттай байгаа нь уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй хариуцлагын арга хэмжээ, шийтгэл болохгүй байна.

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчдын хоногт эргэлдэж байгаа хууль бус мөнгөн дүн тэрбум байхад торгуулийн ял нь ийм байна гэдэг нь энэ хуулийн энэ төрлийн гэмт хэргийн ял шийтгэлийг дахин эргэж харах шаардлагатай болохыг харуулж байна.