ВИДЕО: Оросын иргэний тээврийн онгоц шатсаны улмаас ослын буулт хийж, тосгоны ойролцоо газарджээ

ВИДЕО: Оросын иргэний тээврийн онгоц шатсаны улмаас ослын буулт хийж, тосгоны ойролцоо газарджээ

Өнөөдөр /2023.09.12/ ОХУ-ын Сочи-Омск чиглэлд нислэг үйлдэж байсан Уралын агаарын тээврийн онгоц шатаж Новосибирск мужид ослын буулт хийсэн хэрэг гарчээ. Тус онгоцонд 170 хүн байсны дотор 23 нь хүүхэд байсан гэж мэдэгджээ. Харин онгоц Новосибирскээс 200 километрийн зайд орших Убинское тосгоны ойролцоох талбайд буусан ба зорчигчид гэмтэл аваагүй байна. Иймд Оросын онц байдлын яамнаас Новосибирск мужийн талбайд зорчигч тээврийн онгоц буусан газраас авсан дүрс бичлэгийг нийтэлжээ.

Эх сурвалж: Varlamov news

ВИДЕО: