Хойд солонгос удирдагч Ким Чен Ун Оросын ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар Владивосток руу явна гэж мэдээлжээ

Хойд солонгос удирдагч Ким Чен Ун Оросын ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар Владивосток руу явна гэж мэдээлжээ

Хойд солонгосын удирдагч Ким Чен Уны хуягт галт тэрэг хэдийнэ Оросын нутаг дэвсгэрээр дамжин Владивосток руу явж байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ. Учир нь Хойд Солонгосын мэдээллийн агентлаг KCNA телевиз БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныг Пхеньянд үдэж буй ёслолын зургийг нийтэлсэн юм.

Харин Ким Чен Ун Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд тэдний уулзалт яг хэзээ болох нь тодорхойгүй байгаа юм. Барууны хэвлэлд мэдээлснээр, В.Путин болон Ким Чен Ун нар "орост их бууны сум, танк эсэргүүцэх пуужин илгээх" асуудлыг ярилцана гэж байгаа юм. Харин үүний хариуд Хойд солонгосын тал хүнсний хангаж болоод хиймэл дагуулын дэвшилтэт технологи, цөмийн шумбагч онгоц нийлүүлэхийг хүснэ гэжээ. 

Эх сурвалж: BBC