Өнөөдөр /2023.09.12/ ОХУ-ын Сочи-Омск чиглэлд 167 хүнтэйгээр нислэг үйлдэж байсан Уралын агаарын тээврийн А320-200 онгоц Новосибирск мужийн Убинское тосгоны ойролцоо эрдэнэ шишийн талбайд ослын буулт хийсэн хэрэг гарсан.
Энэ талаар Новосибирскийн амбан захирагч, "161 зорчигч, багийн зургаан гишүүн нисэж явсан онгоц ослын буулт хийсэн. Үүний улмаас хүн гэмтэж бэртээгүй" юм. Харин тус онгоц нь 20 орчим жилийн өмнө үйлдвэрлэсэн, 2013 онд Уралын агаарын тээврийн компани түрээсээр авсан бөгөөд үүнээс өмнө Арабын хоёр агаарын тээврийн компани ашиглаж байсан. Мөн тус онгоц нь 2019 оны 8 дугаар сард Оросын Москва хотын Жуковскийн нисэх онгоцны буудлаас хөөрөөд шувуудтай мөргөлдөж, газардаж байсан гэжээ. Тэгвэл өнөөдөр Убинское тосгоны орчимд газардсан Airbus A320 онгоцыг тасалж жижиг хэсгүүд болгож эхэлсэн байна. Учир нь тус онгоцыг бүтнээр нь тээвэрлэх ямар ч боломжгүй байгаа ажээ.
ВИДЕО: